Тариаланчид PCR шинжилгээгээ өгөөд, тухайн орон нутгийн Онцгой комиссоос тодорхойлолт авч тариалан эрхлэх аймаг, сумдадаа нэвтэрч болно.
Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах шаардлагатай газар тариалангийн салбарын 1000 орчим иргэдээ 3 сарын 26, 27-нд вакцинд хамруулсан.
Урьдчилсан дүнгээр 14 мянга орчим тариалан эрхлэгчдээ 4-р сарын 3-аас 17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулахаар ярьж байна.
Хаврын тариалалтын ажлыг хугацаандаа эхлүүлэхийн тулд хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх, тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер зэрэг аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудаа PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумдаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулах хүсэлтийг Улсын онцгой комисст өгч шийдвэрлүүллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ