Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Иймд гэр, орон сууц, орцондоо тамхи татахгүй байхыг уриалж байна.
Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианын хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм.
ТАМХИЧИН ЮУГААР АМЬСГАЛЖ БАЙНА ВЭ?
Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг.
Утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуулах гол замуудад тунаж үлддэг.
Багахан хэсэг, мөн хий нь уушигны нилээд гүн хэсэгт нэвтэрдэг.
Утаа амьсгалыг улам хэцүү болгодог.
ИДЭВХГҮЙ ТАМХИДАЛТ БА ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД
Тамхины уугиж буй утаагаар тамхи татаагүй байгаа хүн ч нэгэн адил амьсгалж байдаг. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна:
Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асаж байгаагаас
Тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас
Тухайн өрөөний агаар цэвэр эсэхээс.
Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг. Энэ утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг. Утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламжаар өндөр байдаг билээ. Угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна. Тэгэхэр гэртээ ажлын байран дээрээ тамхи татах нь дотоод орчныг дээрх хорт бодисуудаар бохирдуулж байна гэсэн үг.
ТАМХИНЫ УТААНД ЮУ БАЙДАГ ВЭ?
Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд ширхгийг татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг. Тамхины бохь нь бие махбодийг цочроож, хорт хавдар үүсгэдэг. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианид зэрэг бодис агуулагддаг юм.
Экологийн цагдаагийн алба, Орчины бохирдлыг буруулах үндэсний хороо, Орчны_бохирдлыг_бууруулъя аян