Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Файзер” вакцин үйлдвэрлэгчээсээ зургаан сарын хугацаатай ирдэг. Үйлдвэрлэгдсэнээсээ хойш нэг сар гаруйн дараа манайд ирдэг. Өнгөрсөн аравдугаар сард “Файзер” компаниас энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэсэн вакцины хугацаа гурван сараар сунгагдана гэдэг албан бичиг ирсэн. Горимын дагуу -70 градуст хадгалж байгаа вакцины хугацаа гурван сар сунгагдахад технологийн горим зөрчигдөхгүй. Бид арванхоёрдугаар сард вакцин хүлээж авч байгаа. Тэдгээр вакцинууд нь үйлдвэрээсээ есөн сарын хугацаатай гарч байгаа.
Тийм учраас вакцины хугацаанд санаа зовох зүйл байхгүй.