Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг шөвгийн наймын барилдаанаа ОХУ-ын бөх Ханум Велиеватай барилдаж 8:5-аар ялалт байгууллаа. Манай бөх эсрэг талын тамирчны мэхний өөдөөс зөрж ажиллаж, бүхэл оноо авсан бөгөөд эхний үеийг 1:0-ээр хожигдож дуусгасан. Улмаар шийдвэрлэх хоёрдугаар үед тун шийдэмгий ажилласнаар шөвгийн дөрөвт үлдэж, үдээс хойш Нигерийн бөхтэй барилдахаар боллоо.