Цар тахал гарсантай холбоотойгоор танхимын хичээлийг зогсоож теле хичээл үзэж буй.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас тогтоосон хуваарийн дагуу ЕБС-ийн теле хичээл 12-р сарын 18-н буюу өнөөдөр хүртэл орсноор сурагчдын амралт эхэлж байна. ЕБС-ийн нийт сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах юм.
Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна.