Лид: Токио-2020 зуны олимпын наадмын сагсан бөмбөгбөийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр Австри улсад эхэллээ. Олимпын эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна.
Текст : Сагсан бөмбөгийн 3х3 төрөл “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт анх удаагаа багтсан бөгөөд Монголын эмэгтэй баг олимпод оролцох эрхээ хэдийнээ аваад байгаа бол эрэгтэй баг энэ сарын 26-30-ны өдрүүдэд Австрийн Грац хотноо болох олимпын эрх олгох тэмцээнд оролцож байна. Энэхүү тэмцээнээс медальт байрт шалгарсан баг Токиог зорих эрхтэй болох юм. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Европт цуврал тэмцээнүүдэд оролцсон бөгөөд цар тахлын улмаас тэмцээн завсардаад байсан манай тамирчдад формондоо орж, сэргэх чухал тоглолтууд болсон. Грац хотноо өнөөдөр 17 цагаас эхэлсэн олимпын эрхийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 нийт 40 баг өрсөлдөж байна. Манай эрэгтэй шигшээ баг Польш, Бразил, Турк, Чех улсын багуудтай А хэсэгт багтаад байна. Манай шигшээ эхний тэмцээний чансааг тэргүүлж А хэсэгт 1-р байранд эрэмлэгдэж байгаа бол Б хэсэгт АНУ, Литв, Бельги, Өмнөд Солонгос, Казахстан, С хэсэгт Словак, Франц, Катар, Филипин, Доминик, Д хэсэгт Нидерланд, Латви, Канад, Хорват, Австри улсын шигшээ багууд багтсан юм. Манай шигшээ олимпын эрхийн тэмцээний эхний тоглолтоо өнөө шөнө 00:30 цагаас Польшийн шигшээ багтай, 03:35 минутанд Туркийн шигшээ багтай тоглох бол маргааш 00:30 минутаас Чехийн багтай, 03:35 минутаас Бразилын багтай тоглох хуваарьтай байна. Багийн бүрэлдэхүүнд Дэлгэрням, Цэрэнбаатар, Цэнгүүнбаяр, Дөлгөөн нар багтаж байна. Энэхүү тэмцээнд эхний 3-т орсон багууд олимпийн эрхээ авах болно. Хэрэв Унгар дахь тэмцээнээс эрхээ авч чадаагүй тохиолдолд ирэх 6-р сард Унгарын Будапешт хотноо болох олимпын эрхээ авч чадаагүй шилдэг зургаан багийн тэмцээнд эрэгтэй шигшээ баг оролцох болно.