Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой СЕХ-ноос өнөөдөр /2021.06.08/ мэдээлэл хийж байна.
СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: Сонгуулийн сурталчилгааны үеэр цагаан сонголтын талаар яригдаж, уриалж, зохион байгуулалт хийж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргаж, төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож, Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж байгаа иргэд хэнээс ч хамаарахгүйгээр бие даасан сонголтоо хийх нь зөв. Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил. Цагаан сонголт хийхгүй байх хэмээн иргэддээ итгэж байна" гэв.
СЕХ-оос урьдчилсан байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлын эхлүүлээд явж байгаа бол энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, гараар 100 хувь тоолохыг мэдээллээ.
Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авах бол зөөврийн хайрцгаар саналаа өгөх иргэд 18,000 орчим иргэн байна.
Нийт 2087 хэсгийн хороо байгуулагдаж, хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагч, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хороодтой нийлээд 20 мянга гаруй албан хаагчид ажиллаж байна.
Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө ажиглагчдын асуудал хэсгийн хороодод бүртгэгдэж, үнэмлэх олгогддлг тул энэ дагуу улс төрийн намууд сонгуулийн ажиглагчдын асуудад шийдэгдэж, бүрэн хийгдэж дууссан байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо ажиглана. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир гаднаас зорьж ирж сонгуулийг ажиглана. Бидний хувьд сонгуулийн бэлтгэл ажил бэлэн болсон" гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээллээ.