Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх оны гуравдугаар сарын 1-ээс эхэлж, дөрөвдүгээр сарын 1-ээс наймдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж БХ-ын сайд Г.Сайханбаяр мэдээлжээ. Өмнө нь уг хөтөлбөрт жил бүр 70 гаруй их, дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагддаг байжээ.