Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад Унгар улсад зохион байгуулагдсан. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал
- Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар хүрэл медалийн хүртлээ.
Сурагчдыг монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, МУИС-ийн багш Г.Багаболд нар хамтран дасгалжуулж ажилласан байна.