Орхон аймаг: /2021.06.23/ Сүүлийн 24 цагт шинээр 149 халдвар батлагдаж ХОЁР нас баралт бүртгэгдлээ.Бүртгэгдсэн 149 халдвараас бага насны 17 хүүхэд байгаа юм. Сүүлийн 4 хоногт батлагдсан халдварууд 25-44 насны иргэд зонхилжээ.Халдвар өргөн хүрээний тархалтай байгаа тул эмнэлэгийн ажилтангууд ачаалал эрс нэмэгдэж нэг эмч сувилагчид ноогдох өвчтөний тоо өсч боловсон хүчний хомсдолд орох хэмжээнд ирсэн байна.