Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан:"Омикрон хувилбарын 12 тохиолдлоос 10 хүний эмнэл зүйн байдлыг тандахад 96 хувь хөнгөн, дөрвөн хувь нь хүндэвтэр байсан бөгөөд эрчимт эмчилгээний заалттай хүн байгаагүй. Өөрөөр хэлбэл, эмнэл зүйн хувьд харьцангуй хөнгөн гэж хэлж болохоор байна" гэсэн юм.
Мөн тэрбээр "Зөөвөрлөгдсөн Омикрон хувилбарын 12 тохиолдлыг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулсан. Харин Япон улс руу баталгаажуулахаар илгээсэн 100 сорьцын хариу одоогоор ирээгүй байна" гэдгийг хэллээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Япон улс руу явуулсан сорьцын тухайд, тус улстай хамтарсан судалгааны гэрээний хүрээнд сорьц явуулсан гэж ойлгож болно. Харин дотоодод бид өөрсдийн лабораторидоо Омикрон хувилбарыг илрүүлж, зөөвөрлөгдсөн гэдгийг баталгаажуулсан тул тийшээ явуулсан сорьцын хариуг хүлээх шаардлагагүй" хэмээн нэмж мэдээлэв.