Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн 2024 оны төсөвт суулган батлуулж, бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.
Нөөцийн махны худалдааг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр жижиглэн савласан нөөцийн үхрийн ястай мах 11,350 төгрөг, хонины ястай мах 8,900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үхрийн мах 95.7 тн, хонины мах 109.2 тн нийт 204.9 тн буюу нийт бэлтгэсэн 6337.5 тн махны 3.2 хувийг худалдан борлуулаад байна.
Ямааны махыг 6700 төгрөгөөр гулуузаар худалдан борлуулахаар төлөвлөсөн.
НӨӨЦИЙН МАХНЫ ГУРАВДУГААР САРЫН БОРЛУУЛАЛТ /2022-2024 ОН/
№ |
Худалдан борлуулсан хугацаа |
Нийт бэлтгэсэн махны хэмжээ |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Нийт тн |
Борлуулалтын хувь |
1 |
2022.03.25-31 хүртэл |
12000 |
104.4 |
110.0 |
8.1 |
222.5 |
1.9 |
2 |
2023.03.15-31 хүртэл |
7858.9 |
68.1 |
54.7 |
3.8 |
126.5 |
1.6 |
3 |
2024.03.11-31 хүртэл |
6337.5 |
70.6 |
81.6 |
0.0 |
152.5 |
2.4 |
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2024 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн “Нөөцийн мах борлуулах хүнсний дэлгүүрүүдэд хийх хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Татварын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн ЗДТГ хамтран дэлгүүрүүдэд худалдаалж буй нөөцийн махны чанар, аюулгүй байдал, нийлүүлэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.
ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС