• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Лхагва, 6-р сар 18, 2025
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Chimee.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг

    Хэнтий аймгийн Бор-Өндар сумын 116 сурагч Монгол улсын иргэний андгай өргөлөө

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Чимээ

    Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

  • Видео
    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

chimee.mn
No Result
View All Result
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд хүчирхийллийн хохирогчдыг чадавхжуулан, итгэл найдварыг нь сэргээж байна

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд хүчирхийллийн хохирогчдыг чадавхжуулан, итгэл найдварыг нь сэргээж байна

11-р сар 28, 2020
Ангилал Нийгэм
0

-Жендэрт суурилсасн хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-

Хувь хүний нууцыг чандлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

Төрсөн нутаг Хөвсгөл аймгаасаа Улаанбаатар хотод анх ирэхдээ, Сараа итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, сэргэлэн залуу бүсгүй байлаа. Гэрийнхэн дотроосоо их сургуульд суралцаж байгаа эхний хүн байсан учраас эл амжилтаараа бахархахын сацуу гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, итгэлийг нь алдахгүй гэсэн багахан дарамтыг бас мэдэрч байв. Сараа сургуульдаа явж завгүй байхын зэрэгцээ нийслэл хотын түмэн сонголт, мянган боломжийг үзээд гайхан догдолж байлаа. Гэвч Сараа өдөр бүр төрсөн нутгаа санагалзаж байсан юм. Хот төрсөн нутаг шиг нь санагдахгүй л байлаа. Хотод сургуулийн багшаар ажилд орж, өөрийн гэсэн амьдрах газартай болсон ч гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байв. Хэд хэдэн удаа болзоонд явж үзсэн ч огт өөр гаралтай, нийтлэг үнэт зүйлгүй хүнтэй сэтгэлээ нээж харилцаж чадахгүй байжээ.

Төрсөн нутгаа санагалзсан сэтгэл нь адилхан байсан учраас Хөвсгөлөөс ирсэн Болдоо гэдэг залуутай танилцсан даруйдаа ойлголцож, үерхэж эхэлжээ. Эхнэр нь нас барж, нялх хүүхдээ ганцаараа өсгөх болсон тэр үед Болдоо Сараатай танилцсан байна. Болдоогийн амьдралын нөхцөл байдал тун эмзэг байсны дээр Сараагийн нэгэн адил төрсөн нутгаа санан бэтгэрч байсан учраас Болдоо Сараа хоёр бүр дотносох болжээ. Сараа Болдоотой хамт амьдарч, хүүхдээ өсгөх хариуцлагыг нь хуваалцана гэдэгтээ итгэлтэй бөгөөд бэлэн байсан байна. Анх уулзсанаасаа хойш хэдхэн сарын дараа Сараа Болдоо хоёр гэрлэж, Хөвсгөл дэх төрсөн нутаг руугаа хамтын амьдралаа зохиохоор явжээ.

Харамсалтай нь амьдрал тэдний санасан шиг хялбар байсангүй. Боловсролын дипломтой байсан ч Болдоо ажил олох гэж нэлээн зүдэрч байв. Харин Сараа гэртээ үлдэж, хүүхдээ асрах болжээ. Амьдралын энэ хэцүү байдлыг даван туулахад бэлэн биш байсан нь Болдоог архи ууж эхлэхэд хүргэж, төд удалгүй Сараагийн мэддэг байснаас огт өөр хүн болж хувирч эхэлсэн байна. Хүүхдээ арай чүү тэжээх хэмжээнд амьдарч байсан учраас Сараа ажил хайж эхэлжээ. Болдоо Сарааг гэртээ байх хэрэгтэй гэж ятгаж байсан ч Сараа ажил хийж эхэлсэн байна.

Чухам л Сараа ажил хийж эхэлсэн энэ үед хүчирхийлэл эхэлжээ.

Болдоо Сарааг хардаж эхэлсэн бөгөөд эцэстээ цохиж, зодож эхэлжээ. Сараагийн доторх хүсэл мөрөөдлөөр дүүрэн Улаанбаатар хотод ирж байсан итгэл төгс залуу бүсгүй байхгүй болсон байлаа. Сараа айдсаар дүүрэн амьдарч, хүчирхийлэгч нөхрөөсөө зугтах боломжгүй гэдэгт бүрэн итгэсэн байсан юм. Хийсэн сонголтдоо өөрийгөө буруутгах болж, өөрийн муугаас л ингэж амьдарч байна гэж ташаа бодох болжээ. Зарим үед амиа хорлох тухай хүртэл бодол төрж байсан ч хүүхдээ хайрлах хайр нь дийлж байсан учраас тэр бодлоо орхин бэрхшээлээ даваад гардаг байв. Хүүхдээ дахиад жаахан том болтол нь хүлээж байгаад дахин ажил хайж эхэлсэн байна. Гэвч бие давхар болсноо мэдсэнээр энэ төлөвлөгөө нь нуржээ. Итгэл найдвараа алдахын оронд Сараа шинэ төрөх хүүхэд нь Болдоотой харилцах харилцааг нь сайжруулна гэж итгэж байлаа. Гэвч ер тийм зүйл болсонгүй.

Хүчирхийлэл өдөр өнгөрөх бүрд дордож, сүүлдээ аргаа барсан Сараа цагдаа дууддаг болсон ч, мөрдөн шалгах ажиллагаа эцсээ хүртэл үргэлжилдэггүй байжээ. Гэхдээ нэг өдөр хүчирхийлэл тэвчихийн аргагүй цэгт хүрэх үед Сараа түүний тэвчээр энд хүрээд дуусч байгааг ухааран цагдаагийн газарт очиж, Болдоогийн үйлдлүүдийн мөрөөр мөрдөн шалгуулахаар өргөдөл гаргасан байна. Үүний дүнд цагдаагийн газраас ГБХ-ийн асуудал хариуцсан цагдаа Болдоогийн гэр бүлийг шалгаж, эрсдэлийн нөхцөл байдлыг нь өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн учраас Сарааг хоёр хүүхдийнх нь хамт Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх нь төслийн шугамаар 2018 онд Хөвсгөл аймагт байгуулагдсан ЖСХ-ийн даван туулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвд (НЦҮТ) аваачсан байна. НЦҮТ-д байрлаж, аюулгүй байдлаа хамгаалуулахын зэрэгцээ төрөл бүрийн үйлчилгээ авах болсноор Сараагийн итгэл найдвар дахин сэргэж эхэлжээ. Тэрбээр хүчирхийлэлтэй харилцаандаа цэг тавьснаар амьдрал нь тайван болж, сэтгэл санаа амарсан бөгөөд төвийн ажиллагсдын зүгээс үзүүлсэн олон үйлчилгээний үр дүнд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэн цэгнэх боломжтой болсноор гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгөх шийдвэрийг гаргасан байна. Үүний дүнд хүүхдүүдтэйгээ хамт үргэлжлүүлэн өөрийн хүчээр амьдрах боломжтой болжээ.

Сараа хоёр хүүхдээ ганцаараа өсгөж чадах эсэхдээ үе үе эргэлзэж байсан ч НЦҮТ-өөс дэмжлэг авсны хүчинд өөртөө итгэх итгэл нь сэргэсэн юм. Төвд байх хугацаандаа ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөнд суухын хажуугаар бие сэтгэлийн гэмтлээ эдгээж, нөхөн сэргээж чадсан бөгөөд амьдрах ухааны чадавхаа сэргээхэд нь туслах дэмжих бүлгийн уулзалтуудад ч суужээ. Сараа мөн үнэгүй хууль эрх зүйн зөвлөгөө авч байсан бөгөөд нөхөн сэргэх үйл явцад нь туслах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байсан байна.

Сараагийн түүх хүчирхийллийн олон даван туулагчийн түүхийг төлөөлж чадна. ЖСХ, тэр дундаа дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэл нь даван туулагчдыг хяхаж, өөрийн давуу тал хийгээд үнэ цэнийг олж харж чадахааргүй харанхуйд түгжиж, улмаар хүчирхийллээс өөрийн хүслээр салахад нь саад болдог. Дотны хамтрагчийн зүгээс үйлдэгддэг хүчирхийлэл нь зөвхөн бага орлоготой гэр бүлд эсвэл боловсрол муу хосуудад тохиолддог гэсэн түгээмэл буруу ойлголт бий. Гэхдээ бодит байдал дээр, хүчирхийллийг Болдоо шиг дээд боловсролтой хүмүүс хүртэл үйлдэх эсвэл хохирогч нь болох боломжтой юм.Дотнын хамтрагчийн зүгээс үйлдэх хүчирхийллийн уг шалтгаан нь нэг нь нөгөөгөө хүчирхийллээр хянаж өөрийн эрхшээлд оруулах замаар хүссэнээрээ удирдахыг зорьдог эрх мэдлийн тэнцвэргүй байдал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаарх нийгмийн сөрөг итгэл үнэмшил, жендэрийн хэвшмэл буруу ойлголт (стереотип), мөн аливаа хүний жендэр болон хүйсийн талаарх сөрөг хандлага болон буруу ойлголт байдаг.

Сараа, Болдоо хоёрын харилцааны хувьд, энэ бүх шалтгаан архидан согтууралт, ядуурал болон ажилгүйдлээр хурцадсан байна.

НЦҮТ-ийн үйлчилгээ болон дэмжлэгийн ачаар Сараа өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлээ эргүүлэн олж авсан юм. Сараа ур чадвараа хөгжүүлэх урам зоригтой болсноос гадна, хамгийн гол нь, өөртөө итгэлтэй болсон байна. Өөрийн шаргуу зүтгэл болон ойр тойрны хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр ийн чадавхжсан байдлаа Сараа алдалгүй хадгалах нь тун чухал. Ялангуяа НЦҮТ-ийн хууль эрх зүйн дэмжлэгтэйгээр нөхрөөсөө салахдаа хоёр хүүхэддээ орон байрыг нь авч үлдэж чадсан нь тэднийг амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд чухал түлхэц болсон. Сараа одоо өөрийн байранд хоёр хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд аймгийнхаа нэгэн албан газарт бүтэн цагийн ажилтай болжээ.

Ажлын эхний өдрөө л гэхэд Сараа анх Улаанбаатар хотод гэрэлт ирээдүйгээ бүтээхээр ирж байсан залуу бүсгүй байсан үеийнхтэйгээ нэгэн адил догдлол, итгэл найдварыг мэдэрч байлаа.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан

ShareTweetShare
Өмнөх

А.Амбасэлмаа: ЭМЯ-наас хөл хориог 14 хоногоор сунгах саналаа УОК-т хүргүүлсэн

Дараах

Өнөөдрийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэж байна

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Санал болгох

Ч.Сайханбилэг Дубайн гэрээгээ өмөөрөн ил захидал илгээв

Ч.Сайханбилэг Дубайн гэрээгээ өмөөрөн ил захидал илгээв

4 жил өмнө
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусгана

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусгана

3 жил өмнө

Их үзсэн

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халуун рашаан” гэдэг газар хээрийн түймэр гарчээ

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халуун рашаан” гэдэг газар хээрийн түймэр гарчээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Нийслэлд хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг хүргэж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан: Хотын ажил бүхэлдээ хогийн тамтаг болсон

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Чимээ
  • Видео
  • Live

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ