Сэтгэлийн их хүчээр бүхнийг даван туулж болохыг харуулж яваа, үлгэр жишээ болсон энэ залууг Х.Чулуунбаяр гэдэг. Амьдралд тохиолдох саад тотгорыг хэн ч урьдчилж тааварлашгүй. “Амьдрал гэдэг өөрөө атгалдах дайсантай адил” гэсэн айхтар үг бий. Яах аргагүй энэ бодит үгний өөдөөс сөрж, тэмцэж, гудайсан ч эргээд хөл дээрээ босдог тийм л сэтгэлийн агуу их хүч түүний дотор оршин байдаг нь бахархам.