Монгол Улсад түүхэн аялал жуулчлалын хөгжүүлэх зорилгоор Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймагт Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэг боорчи-Андлалын өргөө” цогцолбор баригдаж байсан билээ. Гэвч бүтээн байгуулалт зогсч хөшөөг буулгахаар болоод байна
Учир нь "Андлалын өргөө" бүтээлийн Оюуны өмчийн эзэн зураач МУСГЗ Д.Эрдэнэбилэг таалал төгссөн тул хэсэг хугацаанд бүтээн байгуулалт зогссон. Улмаар олон нийтийн зүгээс түүний бүтээлийн дагуу хийгдэж байсан цогцолборын талаар сайн, муу олон ташаа мэдээлэл нийгэмд цацагдаж эхэлсэн тул ар гэрийнхэн нь бүтээн байгуулалтыг цааш үргэлжлүүлэхгүй зогсоож талийгаачийн оюуны өмчийн эрхийг Монгол улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэр гаргасан байна.
МУСГЗ зураач Д.Эрдэнэбилэг агсан уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийхээр төлөвлөж байжээ. Энэхүү дуусгаж чадаагүй хувилбарын зураг сошиал орчинд тарж маш их шүүмжлэл өрнөж байгаад түүний ар гэрийнхэн харамсаж байгаагаа илэрхийлж оюуны өмчөө ашиглуулахаас татгалзаж энэхүү оюуны өмчөө Өвөр монголчуудад худалдаж байгаа бөгөөд үүгээрээ улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлж улсыг хохиролгүй болгож байгаа юм байна. Өвөр Монголын талаар нэг байдаг Эзэн Чингис хааны хөшөө дурсгалууд дээр дахин нэг Монгол зураачийн бүтээл нэмэгдэхээр болж байна.
Улсын төсөвт 1,4 тэрбумын төсөв суулган бүтээн байгуулалтаа эхлээд байсан "Андлалын хөшөө" зураг төслөөсөө гажсан зүйлгүй 1000 метр кв талбайд хийгдэх байсан бүтээн байгуулалт олны хэл амнаас болж ийнхүү зогсч байгаа нь бодит үнэн болж байна.