Монголд орж ирсэн гурван вакцины судалгааны үр дүнгээс дурдъя.
Англи, Бразил, Өмнөд Африкт хийсэн судалгаагаар "AstraZeneca" вакцин хийлгэсэн 74341 хүнийг 3-4 сарын хугацаанд судлахад 168 хүнд вакцины хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч, 70.4 хувь нь үр дүнтэй байсан. Дараа нь 17177 хүнийг хамруулсан судалгаанд вакцины үр дүн 76 хувь, хамгаалалт эхний гурван сард буураагүй байсан.
"Sinopharm" вакцины хувьд үйлдвэрлэгч болох Хятад улс, Бахрайн, Египет, Йордан зэрэг улсуудын нийт 45000 хүнийг хамруулсан судалгаа хийгдэж байна. Үр дүнг үнэлэхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг.
ОХУ-ын "Sputnik V" вакцин хийлгэсэн тус улсын 16427 хүний 45-д нь вакцины хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч, 91.6 хувийн үр дүнтэй байсан. Венесуэл, Беларусьт вакцины үр дүн, аюулгүй байдал, дархлаа тогтоцыг үнэлэх судалгаа хийгдэж байна.