Маргааш Ковакс хөтөлбөрийн хүрээнд 25 740 тун Pfizer вакцин ирнэ. Ирэх сард багтаан АстраЗненека вакцины 97 600 тунг оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж. Манай улсад коронавирусын халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд 223 мянган хүнийг хамруулаад байгаа. 18 наснаас дээш нийт хүн амын 60 хувийг буюу хоёр сая 60 мянган хүнийг дархлаажуулалтанд хамруулна. Дархлаажуулалтын үзүүлэлтээр Ази, Номхон далайн бүс нутагтаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Файзер вакцины тухайд хүнд өвчин тусах эрсдэлтэй хүмүүст илүү аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдсон. Тухайлбал, чихрийн шижин, астма, уушиг, элэгний хавдар болон үрэвсэл болон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн дархлаа дарангуйлах эм тогтмол хэрэглэдэг иргэдэд илүү тохиромжтой гэх судалгааны үр дүн гарсан юм.