МАН-ын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж өндөрлөлөө.
Хуралдаанд Бага хурлын 360 гаруй гишүүдийн 90 орчим хувь нь оролцож, намын ээлжит XXX Их хурлыг МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товложээ.
Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар болжээ.