Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэмтэн судлаачдаа сонслоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн яам, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрэээлэн, Орон нутагт дахь салбарууд, Хөдөө аж ахуйн их сургууль МЕХАНИК НЭГДЭЛ БИШ ОРГИНИК НЭГДЭЛ болж ажиллах ёстой.
Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Уул уурхай, Барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн 4 яам уул уурхайн нөхөн сэргээлт, байгалийн нөхөн сэргээлт, бэлчээр сайжруулах, ногоон байгууламж, тэжээл тариалалт гэх мэт олон тендерийн ажлуудыг баталгаат лабораторитой, мэргэжлийн байгууллага, судлаачдыг оролцуулдаг болгох нь ач холбогдолтой.
Жишээ нь БОАЖ-ын яамны уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд МААЭШХ-ийн эрдэмтдийг оролцуулбал илүү үр дүнтэй. Тиймээс 4 яамны хамтарсан зөвлөл байгуулж төлөвлөсөн тендерийн ажлуудыг судалгаанд суурилж хийх нь зөв шийдэл болно. Нөгөө талдаа хүрээлэнгүүдээ дэмжих нэг хэлбэр болж өгнө.

Хамгийн ач холбогдолтой гэж үзсэн 8-10 судалгааг жилдээ 600-700 сая төгрөгөөр санхүүжүүлэх шаардлагатай. Судалгааны хугацааг 2-3 жил гэж зогсоолгүй, цаад тал нь 5 жил болгож сунгах нь илүү үр дүнгээ өгнө гэж хэллээ.
Өнөөдөр импортоор дунджаар жилдээ 3,5 тэрбум төгрөгийн 200 тонн орчим олон настын үр манайд орж ирдэг. Үүнийг дотооддоо тариалах боломжтой. Хүрээлэнгийн мэдлийн 300 орчим га-д сайн чанарын үр үржүүлгийн ажлыг нь дэмжиж гарааны 250 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хүүгүй эргэн төлөх нөхцлөөр дэмжье. 3 жилийн дотор сайн чанарын үрийн фондтой болж, аж ахуй нэгжүүдэд борлуулж судлаачид, ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах боломжтой.
Орчин үеийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхгүй бол уламжлалт судалгааны хэв маягаар хол явахаа байлаа. Хүрээлэнгийн судлаачид компьютергүй, ихэвчлэн хувиараа шийдээд явж байна.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлсний асуудал яригдах ёстой тулгамдсан асуудал гэдгийг би байнга хэлж байгаа. Байр орон сууц, ипотекийн зээл, докторын сургалт, мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшний гадна дотны сургалтуудыг ЭША-нууд өөрсдөө олж, өөрсдөө мөнгөө төлж явдаг, сурдаг. ХААИС-ын удирдлага, яамны зүгээс ярилцаж байгаад асуудал бүр дээр хэд хэдэн шийдлүүд гаргана.
Био технологи, үржил селекц, генетик нөөцийн асуудал, тэжээлийн ургамал, бэлчээр хамгалал, бэлчээрийн даац, мах, ноос, ноолуурын чанар ба малчдын орлого, хөдөө аж ахуй бодлогуудыг зах зээлтэй нь, төрийн бодлоготой нь уялдуулж, санхүүжилт, засаглал, үйл ажиллагааны менежментийг зөв зохион байгуулах шаардлагатай хүрээлэн юм байна. Боломж нөөц ч ихтэй хүрээлэн юм байна. Эхний уулзалтаар авсан мэдээллээ товчлон хуваалцлаа.
