Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ иргэн, аж ахуйн нэгжид хийдэг хяналт, шалгалтыг 50 хувиас доош бууруулах чиглэлийг холбогдох сайд, дарга нарт өгчээ. Учир нь шалтгалт нэрээр бизнес эрхлэгчдийг дарамталдаг байдал нь хэрээс хэтэрч байна гэж үзсэн байна. Иймээс Нэгдүгээр сарын 01-нээс УИХ, Засгийн газрын харъяа хяналт шалгалтын байгууллагууд шалгалтаа 50 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх онд төрөөс хийх хяналт шалгалтуудыг цөөлнө. Төр хяналтаа сулруулж байна гэж ойлгож болохгүй. Цахимд суурилсан, зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү орж байна.