Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрээр "Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажилтанд эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье.Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарынхан хариу арга хэмжээг амжилттай үзүүлж байна. Амжилттай гэж хэлж байгаагийн учир нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод эндэгдэл нэмэгдээгүй.
Эрүүл мэндийн салбарынхан болон иргэд хамтран хичээсний хүчинд Улаанбаатар хотод энэ өдөр нас баралт бүртгэгдээгүйг онцолмоор байна.Шинээр батлагдах тохиолдлын тоо буурахад нас баралтын тоо ч аяндаа буурдаг. Тиймээс иргэд байнга халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцинжуулалтад хамрагдаж, халдвар авахгүй байх нь чухал гэдгийг хэлье" гэв.