Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1189 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 хүн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 301 хүн энджээ.
Эдгээрийн 989 нь нийслэлд, хөдөө орон нутагт 189 тохиолдол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 62585 болж нэмэгдэж байна.