Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6 237 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 653 тохиолдол бүртгэгдлээ.
Үүний 28 нь хөдөө орон нутагт 625 нь нийслэлд бүртгэгдсэн. Харин 533 хүн эдгэрч, коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүн нийт 48674 болсон бол сүүлийн 24 цагт 2 иргэн нас барж, нийт 259 хүн тус халдварын улмаас амиа алдлаа" гэж ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэллээ.
Одоогоор эмнэлэгт коронавируст халдвартай 4285 хүн эмчлүүлж байгаагаас 118 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 479 нь хүнд, 1521 нь хүндэвтэр, 2167 нь хөнгөн гэж оношлогджээ.