Унгар улсын Будапешт хотноо концертод үзэхэд зориусан сонирхолтой маск хүмүүсийн анхаарлыг ихээр татаад байна. Маск өвчин халдварыг сэргийлэхээс гадна концертын дуу хөгжмийг илүү тод сонсгох хуванцар алгатай бүтээгджээ. Хүний гарын алгын хэлбэрээр дуу чимээний тархалтыг хумих зорилготой сонирхолтой хэлбэр хийцтэй гэмээр…
Чихний хажууд байрлах хиймэл хоёр алга нь нүдний шилийн хүрээнд тулгуурлан тогтохоор хийгдсэн бөгөөд концертын үеэр өвчин халдвараас сэргийлэхийн зэрэгцээ чих сонорыг мялаах зориулалттай хийгджээ.
Өндөр настан, чих хатуу хүмүүст энэ бүтээл нь маш их таалагдаж байгаа бөгөөд дуртайяа зүүн тоглолтоо үзэж байгаа ажээ.