Коронавирусийн халдвараар өнгөрсөн хоногт 23 хүн өвчилсөн нь PCR-аар батлагджээ. Үүнээс 14 нь Улаанбаатар хотод, 9 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогийн байдлаар 167 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 18 хүний бие нэн хүнд байгаа бол
- 12 хүн хөнгөн
- 91 хүн хүндэвтэр
- 46 хүн хүнд гэсэн оноштой байгааг Эрүүл Мэндийн Яам мэдээллээ.
Харин гэрийн ажиглалтад 549 хүн эмчлэгдэж байна.