Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг ирэх лхагва гарагт 10 ширхэгийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ийнхүү шүлснээс сорьц авах оношлуур хэрэглээнд нэвтэрч эхэлнэ.
Тус оношлуур нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулсан билээ