Ерөнхийлөгчийн зарлигт Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд тогтмол бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад байгаа.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах юм уу эсвэл татварын хэмжээг огцом өсгөх нь иргэдийн дунд бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэх сонирхлыг нэмэгдүүлдэг. Тиймээс архи, согтууруулах ундааны хатуулгийг 2 градусаар бууруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ирэх арван жилд хатуулгийн хэмжээг 2 градусаар бууруулна гэж үзвэл, 28 градус болж буурна гэсэн үг. 2022 оны байдлаар үндсэн хэрэглээ 38 градус байсан. Одоогийн байдлаар архи, согтууруулах ундааны хатуулаг 36 болоод байна. Үүнийгээ дагаад архи, согтууруулах ундаа хэрэглэж буй иргэд гүн согтох, түүнээсээ хамааралтайгаар биеэ хянах чадвараа алдах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмтэж бэртэх сөрөг үр дагавар буурч байна” гэж “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” салбар дундын хэлэлцүүлгийн үеэр онцлолоо.