Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/374-р захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Орчны аюулгүй байдал хангасан газар албадан чөлөөлөх” захирамжийг тус тус үндэслэн дүүргийн 19-р хороо Майхан толгой дахь зуслангийн газарт уулын ам хааж зөвшөөрөлгүй баригдсан хашааг албадан буулгасан байна.
Энэ ажлыг дүүргийн Засаг даргын орлогч Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаяр, дүүргийн Газар зохион байгуулалтын алба хамтран халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгаж газар чөлөөлснөөр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, цэвэр агаарт зорчих болон аялж амрах боломж нээгдэх юм.
Цаашдаа дүүргийн хэмжээнд ногоон байгууламж хааж баригдсан хайс хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлөх ажил үргэлжлэн хийгдэнэ гэлээ.


