Замын-Үүд өнөөдрөөс шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлж байна. ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлыг хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж зарим шийдвэрийг гаргалаа. Замын-Үүд дэх ачаа тээврийн бөөгнөрөл, тээвэрлэлт саатсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол авлига авсан гэх үндэслэлээр нэр бүхий зургаан албан тушаалтныг цагдан хорьсон талаар АТГ-ын комиссар мэдээллээ.
Тэрбээр -Хойшлуулашгүй арга хэмжээ авахаар 48 цагийн хугацаанд цагдан хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ. Түүнчлэн, Үндэсний их баяр наадам Ардын Хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулж 9 хоног амрахаар болсон. Харин, энэ хугацаанд Замын-Үүд боомт 9 хоног амрахгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн байна.