. Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт Улаанбаатар хотоос очсон иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарч, коронавируст халдварын батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Иймд тус аймгийн Шуурхай штабаас Завхан аймаг руу орох, хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.