2020 онд зээл авах хүсэлтэй 1500 гаруй төсөл энэ жил ирсэн бөгөөд нийт 239 гаруй тэрбум төгрөг хүссэн байна. Гэтэл уг сангаас 18 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой юм байна.
Төсөл сонгон шалгаруулалт 4 үе шаттай явагдаж, нийт хүсэлт ирүүлсэн 1,579 төслөөс 2-р шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн байна.
3-р шатны шалгаруулалтаар ЖДҮ хөгжүүлэх агентлагаас газар дээрх нарийвчилсан үнэлгээ хийснээр хамгийн өндөр оноо авсан 250 гаруй аж ахуйн нэгжийн нэрс хоёр жагсаалтаар гарчээ. Үүнээс100 гаруй ААН нь төслөө авах бөгөөд сонгон шалгаруулалт нь хөдөө орон нутагт хийгдчихсэн. Харин Улаанбаатар хот орчмын сонгон шалгаруулалтад 112 ААН оролцож байгаа юм. Эдгээр аж ахуйн нэгж энэхүү хурлаар төслүүдээ танилцуулж, хамгаалах юм байна.