Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэл нэг ч автомашин зорчоогүй Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам дундуураа цуурчээ.
Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан. Өртөг нь 406 тэрбум.
Ашиглаагүй байхад эвдрэл үүссэн шалтгааныг тогтоохоор ЗТХЯ ажлын хэсэг гаргажээ.
ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа доорх тайлбарыг хийлээ.