Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан: Өнөөдөр Монгол Улс 33,8 тэрбум доллларын өртэй. 12-13 тэрбум долларын ДНБ-тэй байгаа нь жилдээ 12-13 тэрбум төгрөгтэй, жилдээ 33 тэрбум төгрөгний өртэй айлаар төсөөлж болох юм. Ямар ч зардал гаргахгүйгээр өрөө төлөх айл болж хувирлаа. Засгийн газар маань 33,1 их наяд төгрөгийн өртэй байна. Айл болгон 2-3 төрлийн өртэй байна. Тухайлбал банкнаас авсан өр, тэтгэврийн зээл, цалингийн зээл, малчны зээл, дэлгүүрээс авсан өр зээл маш өндөр түвшинд байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалтай байна.
Төсвөс санхүүжилт, тендер авдаг, уул уурхайн бизнесийн салбараас бусад нь өрөнд автсан байна. Монгол улс 29,5 их наяд төгрөгийн борлуулалттай байна. Үүнийгээ эдийн засаг өслөө, наааштай өөрчлөлт гарлаа гэдэг ч 78% нь уул уурхайн салбараас орж ирж буй орлого юм. Уул уурхайгаас бусад бүх салбар уналтад орсон гэхэд болно. Өнгөрсөн жил 11,9 сая тонн нүүрс эскпортлосон байна. Айлаар тооцвол авдранд байгаагаа гаргаж зараад буцаад оруулж ирэхгүйтэй ижил.
Бид байгаа баялагаа зөв зохистой ашиглаж чадахгүй байна. Төсвийг хумих, данхар бүцтийг бууруулах нэн тэргүүний шаардлагатай. Төрийн өмчийн бүх компануудыг хувичилж хувийн хэвшлийг дэмжиж, өрсөлдөөнийг бий болгох болно. Иргэдийн өрийн ачаалыг бууруулахын тулд орлогыг нэмэх хэрэгтэй.
Монгол Улсыг өнөөдөр морь гэж үзвэл чөдөртэй, тушаатай морь гэж харж болно. Харин тэр чөдөр тушаа нь төр өөрөө болоод байна. Дурын малчин лангуун дээрээ махаа зардаг эрх чөлөөг нь өгдөг болчихвол махны үнэ буурч, малчдын орлого нэмэгдэх болно.