Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: "Омикрон хувилбарын халдварлах чадвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сар орчмын хугацаанд давлагаа үргэлжлээд дуусаж байгаа. Харин манай улсын хувьд энэ давлагаа хоёрдугаар сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглал байна.
Иймд Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, гэр бүлийн хүрээнээс гадуурх золголтыг цахимаар хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж болгож байгаа.
Гэр бүлийн хүрээнээс гадуур явж золголт хийхгүй байхыг уриалж байна.