ДЭМБ-аас Пфайзер вакцины хадгалалтын хүчинтэй хугацааг 6-9 сар болгож сунгасан шийдвэрийг 9-р сарын 21-нд гаргажээ.
АНУ болон Европын Холбооны Улсад үйлдвэрлэж, КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орнуудад түгээгдсэн, шошго дээрээ тэмдэглэсэн “2022 оны гуравдугаар сарын төгсгөлд хадгалах хугацаа дуусах”-аар бичигдсэн Пфайзер вакцины бүх цувралд хамаатай юм байна.
Мөн дээрх шийдвэр 2021 оны 6-р сард үйлдвэрлэсэн цувралуудад хамааралтай. Жишээ нь 2021 оны 12-р сарын 31-нд дуусах хугацаатай вакциныг хэт гүн хөлдөөгчид хадгалбал 2022 оны гуравпугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусна гэсэн үг юм.
Энэ хүрээнд вакциныг хасах 90-ээс хасах 60 градусын хэт гүн хөлдөөгчөөс ил гаргахгүй, гэсгээхгүй нөхцөлд бүтээгдэхүүнийг хэт гүн хөлдөөгчид тасралтгүй есөн сарын туршид хадгалах боломжтой болжээ.