Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын 14 хөтөлбөрт элсэгчээ бүртгэж эхлээд байна. Элсэгчдийг энэ жил цахимаар бүртгэхээс гадна, энэ жил эрэгтэй элсэгчдийг авах болсон тухай хурандаа Х. Сүхбаатар мэдэгдлээ.
ДХИС-ийн хувьд Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс 4 жилийн сургалттай өдрийн анги, Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас 3, 5 жилийн сургалттай эчнээ ангиар сонсогч, суралцагч элсүүлэн зөвхөн эрэгтэй элсэгчдийг бүртгэнэ.
Элсэн суралцахаар бүртгүүлж байгаа залууст дараах шаардлагыг тавьж байна.
Үүнд : 1. Эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй,
2. 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см түүнээс дээш өндөртэй байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна.
Мөн ял шийтгэгдэж байгаагүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй, Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг тавьжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын суурь шалгалт математикийн хичээлээр авахаар төлөвлөжээ.