Дорнод аймгийн АН-ын У.Даштай холбоотой олон ноцтой баримтууд байдаг. Уранбилэгийн Даш гэгч нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж саатуулагдаж байсан. Цаашлаад удаа дараагийн зам тээврийн зөрчил гаргаж, жолооны эрхээ хоёр жилээр хасуулсан хир нь жилд дахин гурван удаа жолоодох эрхээ хасуулсан байдаг.
Үүгээр ч барахгүй олон ноцтой хэрэгт холбогдож байсан болох нь баримтуудаар батлагддаг.
Уранбилэгийн Дашийн үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд:
- Мөнгө угаасан гэмт хэрэг
Сү. Батболд Швейцарийн оффшор данснаасаа 2011 онд 15.0 сая ам.доллар шилжүүлж авснаас 14.9 саяыг нь нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлэн тараасан. Тэр дунд Уранбилэгийн Даш pvy 2 сая доллар шилжүүлсэн байдаг.
- 2011 онд эхнэртээ агсам тавьж эрүүлжүүлэгдэж байсан баримт
- 2020 онд мөн 2022 онд эрэн сурвалжлагдаж байсныг нотлох баримт
- 2015 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 3 удаа 2,2 жилээр нийт 6 жилээр жолооны эрхээ хасуулсанг нотлох баримт болон 30 гаруй үйлдэлтэй торгуулийн баримт
- 2017 онд тамхи татах хориотой газар тамхи татаж 50 нэгжээр торгуулсан баримт
- 2017 онд хүйтэн мэс биедээ авч явсан хэргээр 30 хоног саатуулагдсан баримт
Хамгийн онц ноцтой гэмт хэргийг дурдвал:
2014 онд Банкны хуулгыг хуурамчаар үйлдэн 228.834 долларын бараа материал залилсан. Эрүүгийн хэргийн зүйл хэсэг 148.4 буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан онц хүнд гэмт хэрэг гэх заалтаар ял шийтгүүлж байсан. 2015 онд ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зарлигаар өршөөгдөж байжээ. БГД-ийн прокурорын 2015 оны 894 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.
Уранбилэгийн Даш 2023 оны 10 сарын 21нд Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар томилогдсон. Түүний улс төрийн карьер зүгээр ч нэг лааз өшиглөж яваад аймгийн намын даргаар оччихоогүй юм. Сү. Батболдтой мөнгө угаасан хэргээр нэр холбогдож явсан тэрээр цаашилбал Элбэгдоржтой ч дэр нэгтэй байхыг үгүйсгэхгүй.