Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дархлаажуулалтын цэгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-д ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгалаа.
Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна. Мөн дархлаажуулалт хийлгэсэн иргэдийг ажиглах, эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлджээ Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Хүчтэй эмч нараа