Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд III тундаа хамрагдахыг мөн уриалсан. Мөн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай хийлгэж эхэллээ.
Түүнчлэн аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд III тун чухал ач холбогдолтой. Тэгвэл тус уриалгыг дэмжиж Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд идэвхтэй хамрагдаж эхэллээ.
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудад гаргаж өгсөн вакцинжуулалтын I цэгт өдрийн 12:00 цагийн байдлаар 70 гаруй хүн ирж, III тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалт 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх салбарын ажилтнууд өөрсдийн цаг завдаа тохируулан, вакцинжуулалтын цэгүүдэд хандах боломжтойг зохион байгуулагчид хэлж байлаа.
Зочлох үйлчилгээний салбарын ажилтан та дараах цэгүүдээс сонгон, үйлчлүүлээрэй.
- Трипл эвэнт холл – “Их наяд” плаза VI давхарт /90793333/
- Парис эвэнт холл – Хан-Уул дүүргийн III хороо, "Дэльта" холдингийн хашаанд /95703338, 95703339/
- Очир титэм эвэнт холл – Баянгол дүүрэг, 3, 4-р хорооллын эцэс, "И-Март"-ын замын эсрэг талд /89092028, 96010381/
- Чоко клаб – Сүхбаатар дүүрэг, "Сөүл" плаза, 11 давхарт /99899997/
- Ай-Лофт лоунж клаб – Сүхбаатар дүүрэг, "Туушин" зочид буудлын ар талд /89099895/