Дархлаагаа дэмжихэд хүн бүрийн хийж чадах 9 зүйлийг Харвардын Их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн тэнхимээс санал болгожээ. Эрхэмсэг Монгол хүн та бас хичээгээрэй. Үүнд :
1. Тамхинаас хол байх
2. Архи болон спиртийн агууламжтай ундаанаас аль болох зайлсхийх
3. Хангалттай сайн унтаж амрах 7-8 цаг
4. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
5. Хэвийн жингээ тогтмол барих
6. Стресс бухимдалаас хол байх
7. Хоол хүнсээ чанахдаа түүхий мах махан бүтээгдэхүүнийг гараараа барьсан бол сайтар угаах / Мах, ногоо, талх хэрчдэг модоо тусад нь хэрэглэж халдвараас сэргийлэх /
8. /Хоол хүнсэндээ ногоо жимс түлхүү хэрэглэх/
9. Шаардлагатай вакцинуудыг цаг тухайд нь хийлгэж байхыг зөвлөжээ.
М.Энхбаяр / Амос ТББ-ын Эрүүл мэндийн хэлтсийн захирал /