Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцинжуулалтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгож байгаагаа хэлсэн.
Энэ хүрээнд өдөрт 30,000 орчим хүнийг вакцинд хамруулж одоогийн явцыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, Даваа гарагаас буюу дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэдийг вакцинд хамруулж эхлэх талаар Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Улаанбаатар хотын иргэдийг тавдугаар сарын 1-н гэхэд эхний тунд хамруулж дуусгана гэж тооцсон байна.
Нийслэлийн хэмжээнд өндөр настай 6,895 иргэн байгаа тул гэрт нь очиж вакцин хийх ажлыг зохион байгуулах аж.