Эмийн үнэ нэгэмдэж зарим төрлийн эмнүүд тасраад байгаа энэ үед үнийг буулгах боломж гарц байгааг УИХ-йн гишүүн Б. Энбаяр хэллээ. Тэрээр эмийн үнэ өндөр байна. Гэхдээ гарч байна гэлээ. Ямар гарц байна вэ?
Б.Энбхаяр: Хилээр орж ирж буй татвар мэдүүлсэн үнэ, эмийн сангуудаар худалдаалж буй эмийн үнэ, эмийн сангуудын хаяг, байршилыг нээлттэй харуулсан бөгөөд хүний оролцоогүйгээр автоматаар шууд баяжилт нь явагдаж байдаг цахим платформ нэвтрүүлчихье. Хил дээр мэдүүлсэн үнээ хэд нугалж байгааг, аль эмийн сан хамгийн хямдаар зарж буйг, аль нь амандаа орсон үнээр дураараа нэмж зарж буйг иргэд өөрсдөө хараад сонголтоо хийг. Бүх эмийн сангууд үгсэн хуйвалдаж чадахгүй. Өрсөлдөөний хуулиараа шийдэгдэнэ. Ийм цахим платформын шийдэл нь бэлэн байна.