Б.Чойжилсүрэн : Хагас кокс шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол хоёр дахин буурна
Олон нийтийн дунд бид коскжсон нүүрсээ урагшаа гаргаад буцаагаад авч шахмал түлш хийх гэж 170 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь гэсэн ташаа мэдээлэл тараад байгаа. Гэтэл бодит үнэн тийм биш аж.
Энгийнээр тайлбарлахад : Урагшаа гаргасан хүрэн нүүрсийг дулааны аргаар хагас коксжсон нүүрс болгон боловсруулсныг нь авчран шахмал түлш болгон хэрэглэснээр өнөөдрийн хэрэглэж байгаа шахмал түлшнээс хоёр дахин бага хорт утаа ялгарах судалгаа гарчээ. Үүнийг хамгийн оргил ачааллын үе буюу 12, 1 саруудад гэр хорооллын бүх айл өрхүүдэд түгээн хэрэглэснээр агаарын чанар сайжирна.
Үүнд л зарцуулагдах төсөв аж. Нийт 177 тэрбум төгрөг зарцуулагдахаас 120 гаруй тэрбум төгрөг нь хагас коксжсон нүүрс импортлох , гааль, нөат, гадаад дотоод тээврийн зардалд зарцуулах бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр асаагуур авах юм байна.
Өнгөрсөн жилүүдэд түүхий нүүрсийг халж дотооддоо угаасан нүүрсээрээ шахмал түлш үйлдвэрлэн хэрэглэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан. Одоо дахин нэг шат ахиулан дэлхийн улс орнуудын туршиж хэрэглээд утаагаа багасгасан хагас коксжсон нүүрсээр шахмал түлж хийх хэрэглээндээ нэвтрүүлэхийг зорьж байгаа юм байна. Хагас коксжсон нүүрсийг доорх орнууд утааг бууруулахаар 7-10 жил хэрэглэсэн туршлага байгаа юм.
Иргэдэд очих шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй
Өнөөдөр гэр хорооллын иргэд нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр авч байгаа. Бодит өртөг нь 450 мянган төгрөг. 300 мянган төгрөгийг нь нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэс Таван толгой" компани нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлээд явж байгаа. Хагас коксжсон нүүрсээр шахмал түлш хийхэд импортын зардал, ачаа тээвэр, авчраад шахмал түлш болгох зардал нэмэгдээд нэг тонн хагас коксжсон нүүрсний бодит өртөг 1.553.200 төгрөг болж байгаа юм байна. Хэдий ийм өндөр өртөгөөр гарган авч байгаа ч гэр хорооллын иргэдэд өмнөх үнээр буюу 1 тонныг нь 150 мянган төгрөгөөр нийлүүлнэ. Зөрүү алдангийг нь нийслэлийн төсөвт тусгахаар төсөлд тусгасан байна.
Өрх бүрт цахилгаан асаагуур үнэгүй тарааж мод түлэхийг хориглоно
Түүнчлэн өнөөдрийн хэрэглэж байгаа шахмал түлш болоод хагас коксжсон шахмал түлшээ асаах технологоо өөрчлөх ёстойг судалгаагаар гаргасан байна. Мод цаас шатаан асаахад утаа их гарч байгаа бол цахилгаанаар асаахад утаа бага гарч байгаа тул айл өрх бүрт цахилгаан халаагуур үнэгүй тараахаар тусгажээ. Үндсэндээ хагас коксжсон нүүрсээр шахмал түлш хийн хэрэглэх бол модыг хэрэглээнээс халах нь. Анх түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байсантай адил мод хэрэглэхийг хориглох юм байна. Өвөл бүр хорт утаанаас болж халдварт өвчин, ханиад томуу ихсэж цаашлаад ургийн гажиг үүсч, хавдрын өвчлөл нэмэгдлээ гэсэн статистик гаргаж үүнээс үүссэн эдийн засгийн хүндрэл хэдэн их наядаар хэмжигдэхэд хүрч, айл өрх бүр хавдрын эрсдлийг даван туулах гэж хэдэн зуун сая төгрөг бусдаасаа хандивлаач гэж гуйн суухын оронд олон улсад үр дүнгээ өгсөн нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхэд 177 тэрбумыг зарцуулан турших нь ойрын хугацааны зөв шийдэл.
Д.Чойжилсүрэн: 600 мянган тонн коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Багануурын уурхайгаа түшиглэн барина
Эхний ээлжинд дотооддоо хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх үйлдвэр барьж хугацаа алдахын оронд бэлэн урд хөршөөс татан авчирч хэрэглээндээ нэвтрүүлэн судалгаагаар батлагдсан үр дүнд хүрч гэмээн нэн даруй хагас коксжон нүүрс үйлдвэрлэх үйлдвэрээ барих ажлыг эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ 2024 ондоо багтаан хагас коксжсон нүүрсийг Монголдоо үйлдвэрлэх зорилготой ТЭЗҮ-ийг 9-р сарын 15 гэхэд бэлэн болгож 600 мянган тонн коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Багануурын уурхайгаа түшиглэн барина. Үйлдвэр байгуулах төслийн зураг Гадны хөрөнгө оруулагч орж ирж үйлдвэрийг барина.
Монголын талаас газрын асуудлаа шийднэ. 10 жилийн хугацаанд Багануурын уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнэ, нөхцөлөө тодорхой болгож өгнө. Үйлдвэр барьсан тохиолдолд гурван төрлийн бүтээгдэхүүн гарна.
1- Хагас коксжсон нүүрс
2-Давирхай
3-Хий
Хий нь ойролцоогоор 30-50 МГВ хүчин чадалтай цахилгаан станд байгуулах боломж бүрдэнэ. Үүнийг Эрчим хүчний хуулийн дагуу төвийн эрчим хүчний системд холбох гэрээг хийж өгнө. "Таван толгой түлш" компани 600 мянган тонн коксжсон нүүрсийг 10 жилийн хугацаанд худалдан авах гэрээ хийнэ. Давирхайг нь гадны хөгжингүй орнууд руу экспортлоно гэсэн тооцоотой байна. Ингээд дотооддоо хагас коксжсон нүүрсээ үйлдвэрлэсэн тохиолдолд хагас коксжсон түлш 1 тонн нь 350 мянган төгрөг болох боломжтой болов уу гэж Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн хэллээ.
Сэтгүүлч Л. Гантуяа