БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг хоёр дахь удаагаа зохион байгуулж энэ жил 20 шилдэг оюутныг шалгаруулж шагналыг нь гардууллаа.
Уг тэтгэлгийг аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад олгодог болсон.
Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож байна. Цаашид салбарын мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод дадлагажуулах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын контент бүтээгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэргээр дэмжин ажиллах юм.
Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх, авьяас чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжиж, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлэхэд энэхүү тэтгэлэг ихээхэн нэмэр болж буйг оюутан залуус онцолж, талархал илэрхийллээ.
БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэгт СУИС-ийн оюутан М.Төгсбаясгалан, А.Даваа-Эрдэнэ, Ц.Энхжин, ХААИС-ийн оюутан Б.Хосбаяр, Б.Мөнхцэцэг, Хангай ДС-ийн оюутан М.Мөнххүлэг, Ц.Цогт-Эрдэнэ, ОУУБИС-ийн оюутан Ц.Цовоо, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан, Н.Сувд, Их Засаг ОУИС-ийн Шинэ элсэгч О.Энхжин, СЭЗИС-ийн Шинэ элсэгч А.Амар, ИЗИС-ийн оюутан Т.Мөнхнасан, МУБИС-ийн оюутан О.Анударь, Т.Халиунаа, ШУТИС-ийн оюутан Б.Амартайван, ХИС-ийн оюутан О.Солонго, МУБИС-ийн оюутан Б.Мөнхгэрэл, Хангай МСҮТ-ийн оюутан Х.Ариунаа, МУИС-Ховд СС-ийн оюутан М.Айгерим нар тус тус шалгарсан юм.