Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 1 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд тус хороодын 20,176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан юм.
Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.
Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ:
- 13-р сургууль
- 20-р сургууль
- 47-р сургууль
- 114-р цэцэрлэг.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 69-р сургууль
- 133-р сургууль
- 142-р сургууль.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:
- 9-р сургууль
- 12-р сургууль
- 36-р сургууль
- 62-р сургууль
- 67-р сургууль
- 83-р сургууль.
СҮХБААТАР ДҮҮРЭГ:
- 3-р сургууль
- 31-р сургууль
- 58-р сургууль.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ:
- 7-р сургууль
- 18-р сургууль
- 34-р сургууль
- 52-р сургууль.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:
- 39-р сургууль
- 50-р сургууль
- 72-р сургууль.
БАГАНУУР ДҮҮРЭГ:
- Халдвартын тасаг
- Нийгмийн эрүүл мэндийн төв.
НАЛАЙХ ДҮҮРЭГ:
- Амбулаторийн хуучин байр.
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:
- Эрүүл мэндийн төв.