Токио 2020 зуны Олимпын наадмын галт бамбарын буухиа аялал Аичи мужаар дайран гарсан юм. Анх Фукушимагаас гараагаа эхэлсэн бамбарын буухиа 13 дахь өдрөө үргэлжиллээ.
Олимпын галт бамбарын аяллын маршрутад багтсан 6 дахь муж болох Аичид бамбарын буухиа 13 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр бамбарыг буухиалсан эхний хүн бол Японы уран гулгагч, Олимпын тамирчин Акико Сузуки байв.
Тэрээр төрөлх хот Тойохашигоороо гүйжээ. Дараа нь Олимпын галыг Ханда суваг дээгүүр завиар зөөвөрлөсөн байна. Улмаар бамбарын буухиа Анжо хотод ирэхэд Акихито Гото, хүний өдөр тутмын амьдралд туслах зориулалттай бүтээгдсэн Роботтой хамт гүйсэн нь энэ өдрийн сонирхолтой мөчүүдийн нэг байлаа. Бамбар тэр оройдоо Оказаки шилтгээнд мөн зочилжээ.
Токиогийн олимпын галт бамбарын буухиа Японы бүх 47 мужаар 121 турш аялах юм. Улмаар 7-р сарын 23-нд Олимпын нээлтийн ёслол дээр өндөрлөх болно.