АН-ын дарга С. Эрдэнэ: Хариуцлагатай он жил. Арчилсан намын даргыг сонгох сунгаах зарлах ёстой. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд үүрэг хариуцлага өндөр оролцох нь ойлгомжтой. Бид удирдлагын түвшинд ярилцаад намын даргын тушаал гарсан. Уг тушаалыг танилцуулая.
Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн тушаах нь:
Нэг. Ардчилсан намын X-р их хурлыг 2021 оны тавдугаар сарын 02-ны өдөр товлон зарласугай.
Хоёр. Ардчилсан намын их хурлаар хэлэлцэх асуудлыг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:
Нэг. Шинээр Ардчилсан намын даргыг батламж асуудал
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжилт сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг батламжлах тухай асуудал.
Гурав. Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх болон АН-ын дотоод сонгуулийг Монгол Улсын үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг дотоод сонгуулийн хороо И.Мөнхжаргалд мэдэгдсүгэй.
Дөрөв. Ардчилсан намын X-р их хурлын бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулж ажиллахыг хэрэг эрхлэх газар н.Цэрэнбатад даалгасугай.
Ардчилсан намын даргын сунгаа сар шинийн баярын дараа зарлагдана.