Зөвхөн орон сууц худалдан авахад хэрэгжүүлж байсан ипотекийн зээлд одоо амины орон сууц барьж буй иргэд хамрагдаж зээл авах боломжтой боллоо. Зээлдэгч нь барих орон сууцныхаа зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулан магадлуулсан байх нэг л үндсэн шалгуур үзүүлэлтийг хангах юм.Тодруулбал, гаргасан зургийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн инженерээр хянуулж дүгнэлт гаргуулах юм. Энэ нь тухайн барилга, орон сууц чанартай баригдана гэдгийг баталж, улмаар арилжааны банкууд түүнийг нь хүлээн зөвшөөрч ипотекийн зээлд хамруулах аж. Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах журам нь иргэдэд чирэгдэл гаргахгүйгээр зардал багатай, зардал хэмнэхээр төлөвлөжээ.