Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад Шадар сайдын нэрэмжит шагнал болон цол гардууллаа.
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа, мөн хүрээлэнгийн лабораторийн техникч, ахлагч Отгон-Очирын Баттулга нарыг Онцгой байдлын албаны“Тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/234 дүгээр тушаалаар:
Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Р.Батсайхан,
Хошууч цолоор, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад С.Солонго,
Ахмад цолоор,Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Үүрцайх, ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Сайнжаргал, ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн багш, ахлах дэслэгч С. Мөнгөншагай нарыг,
Ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын архив, нууцын эрхлэгч, дэслэгч Т.Мөнхчимэг,
Дэслэгч цолоор,Улсын Онцгой комиссын мэргэжилтэн Ж.Бундхорол, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах ахлагч Б.Должинхоролнарыг,
Ахлах, ахлагч цолоор,Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлагч О.Цэдэндулам,
Дэд ахлагч цолоор,Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор Ү.Энхгэрэл нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.