ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас “Ажил, мэргэжлийн аварга-2025” тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд өнөөдөр зохион байгуулж байна.
Тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагын 10 баг оролцож, ажил, мэргэжлийн онцлогийг харуулсан даалгаврыг гүйцэтгэн, ур чадвараа сорьж байгаа юм.
Алба хаагчдын гал түймэртэй тэмцэх чиглэлээр мэдлэг, ур чадвар, бие бялдар, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, багаар ажиллах ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ тус тэмцээн онцлогтой.